Өнөөдөр Жиммигийн төрсөн өдөр. Тэр зөндөө их бэлэг авсан. Тэр одоо шинэ номоо үзээд ширээнийхээ хажууд сууж байна.Мөн тэр өрөөнд Лили Крестина өөрийнхөө хийсэн хамгийн хайртай хүүхэлдэйнхээ хамт ирсэн байв.Лили хүүхэлдээнийхээ нүүрийг нил жимсний цанамал болгочихсон хооллохыг байдгаараа хичээж байлаа. ...
Жимми Каррот бяцхан зочиноо бүр мартчихсан номноосоо холдож чадахгүй болжээ.Тэр номонд маш олон зурагнууд байв.
Лили ганцаардаж эхлэв.Ганцаараа тоглох сонирхолгүй болов.
"Жимми, чи надтай тоглохгүй юмуу?" гэж Жиммид тэр аяархан хэлэв.
"Би дуусаагүй байна" гэж хүү бяцхан зочиноо харах ч үгүй хариулав.
"Өнөөдөр чиний төрсөн өдөр биш юм уу?" гэж Лили асуулаа.
"Юу? Хэрвээ мөн гэвэл юу гэж?" хэмээн Каррот тоомжиргүй хэлэв.
"Чи яагаад намайг урьсан юм, уриагүй юм уу?" гэж Лили асуув.
"Чамайг урьсан бол юу гэж?" гэж Жимми нөгөө л байдлаараа хэлэв.
"Би гэрлүүгээ явсан дээр гэж бодлоо" гэж бяцхан Лили хэлэх зуураа хүүхэлдэйгээ аван хаалгаруу чиглэн явлаа.
"Билгий тэнэг юм хийгээрэй,Лили, Чи одоо том охин болсон шүү дээ. Битгий зөрүүдлээч.
Чи бол миний хүндэт зочин шүү дээ! охин минь! Энд цайны шүүгээнд шоколатай (амтат боов)тоорт, цай байгааг чи харж байна. Чи надтай хамт тэдний амтархан зооглоно биз дээ" гэж хэлээд Жимми номоо цааш нь тавьж орхилоо.
"Чи хэзээ цайгаа уух юм бэ?" гэж Лили асуув.
"Бидэнд 5 цаг байна" гэж тэр хариуллаа.
"Одоо хэдэн цаг болж байна?" гэж Лили асуухад
"Яг 4 цаг болж байна" гэж Жимми хэлэв.
"Цай уухын тулд бидэнд байгаа 5 цагийг хэр удаан хүлээх ёстой юм бэ?" гэж Лили асуув.
"Ямар сониуч юм бэ! Энэ сайхан санагдахгүй байна!" хүү хэлэв.
"Ямар ч гэсэн би мэдэхийг хүсч байна!" гэж Лили зөрүүдлэх хэллээ.
Жимми: "за, Бид цаг хүлээх ёстой" гэв.
"Энэ хэр удах вэ? Цагт хичнээн минут байдаг вэ?" гэж охин сориучирхан асуухад.
"Цагт их олон минут байдаг" гэж Жимми хэлэв. Тэр үүнийг мэдэхгүй байв, тэгээд энэ сэдвийг өөрчилөхийг хичээж байлаа.
"Тэгээд хэр олон юм бэ?" гэж бяцхан зочин маань дахин асуулаа.
"Иймэрхүү тэнэг асуулт битгий асуу!" гэж хүү ууртайгаар чанга хэлэв.
Лили бараг уйлах дөхлөө.
"Би чиний зочин байтал чи надруу хашгирлаа. Чи эелдэг бус юм" гэж тэр Карротод хэллээ.
Жимми нүүр нь улайж орхив. Тэр Лилирүү дөхөж очоод хэлэв:
"Намайг уучлаарай Лили. Би одоо уурлахгүй ээ! Зурагнуудыг хамт үзэцгээе тэгэх үү?"
"Энэ юу вэ?" гэж бяцхан охин хэлэхэд,
"Аварга загас. Чи аварга загас үзсэн үү? Энэ бол маш том загас" гэж Жимми хэлэв.
"Үгүй, Би үзээгүй. Харин чи?" гэж охин асууна.
"Тиймээ, би харж байсан. Өнгөрсөн жил аавынхаа номон дээр байхыг нэг харсан" гэж Жимми хэлнэ. Тэр их баяртай хөгжилтэй байв мөн Лили ч гэсэн. Тэдний хэн ч уурлаагүй байцгаана.
"Аварга загас хэр том бэ?" гэж охин сонирхон асууна.
"Өө, зөндөө том, энэ өрөө шиг том бараг адилхан. Аварга загас хүнийг залгиж чадна"
"хөөх, тэр Жиммийг залгих уу? үгүй,тэр чадахгүй"
Лилий айгаад чарлан: "Яагаад хүн залгих ёстой вэ?"
"Яагаад гэвэл аварга загасны хоол нь хүн" гэж Жимми хэлэв.
"Хөөх, Каррот ямар аймаар юм бэ? Одоо би хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч чамгүйгээр нуурлуу явахгүй" гэж Лили бувтнав.
Жимми Каррот бяцхан найзаа дооглон инээнэ. Тэр нууранд аварга загас байхгүй гэдгийг мэднэ, харин Лили мэдэхгүй. Каррот өөрийгөө "энэ жаахан тэнэг охиноос би хамаагүй илүү ухаантай юм байна" гэж бодов.